Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагаас зөвлөмж гаргажээ

Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалт энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Уг уулзалтад 32 улс болон Европын парламентаас нийт 152 төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Мөн Монголын
талаас УИХ-ын дарга, УИХ-ын гурван дэд дарга, гишүүд, Үндэсний хорооны
гишүүд оролцох юм байна. Уулзалтад оролцох зочдын түрүүч манай улсад
ирээд буй юм.

Үүнтэй холбогдуулан уулзалтын үеэр
нийгмийн хэв журмыг сахиулах үүднээс цагдаагийн байгууллагаас зөвлөмж
гаргажээ. Тухайн өдрүүдэд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг
газруудыг өдрийн цагаар ажиллахгүй байх, төв байрладаг аж ахуйн нэгж,
байгууллагуудыг Төрийн ордон руу харсан цонхоо нээхгүй байхыг зөвлөсөн
байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *