Categories
мэдээ улс-төр

Г.Уянгыг ТТЭНН-ын дарга болох асуудлыг шүүх хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Х.Баттулга ард нь байдаг гэх Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам даргаа саяхан өөрчилсөн. Харин түүний залгамж халааг намаасаа гарсанаа мэдэгдсэн Г.Уянга гишүүн үргэлжлүүлэх нь гэсэн бор шувуу олны дунд ниссэн. Тэгвэл Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам (ТТЭНН)-ын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг удахгүй хэлэлцэхээр төлөвлөжээ. Тэгэхээр энэхүү хүсэлтийг нь хүлээн авах, эсэх хурлыг удахгүй товлох юм байна. Ямартай ч МҮАН-аасаа гарч тус намын дарга болохоор зэхэж буй Г.Уянгын хүсэл удахгүй биелэх бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *