Categories
гадаад мэдээ

Японд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөв

Японы өмнөд
хэсгийн Кумамото мужид урд шөнө 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлсний
улмаас 9 хүн амь үрэгдэж,250 гаруй хүн гэмтэж шархдаад байна.Үүнээс ч
олон хүн байшингийн нурангид дарагдсан байх магадлалтай гэж албаны
хүмүүс үзэж байна.Мөн есөн хотод наад зах нь 916 хүн гэмтэж, бэртжээ.
Амиа алдсан хүмүүсийн гурав нь Машики хотын оршин суугчид байжээ. Харин
гэмтэж бэртсэн хүмүүсийн 476 нь Кумамото хотын иргэд байсан бол 400
гаруй нь Машики хотын оршин суугчид байсан байна.

Баасан гарагийн
шөнийн 02 цагийн үед Кумамото мужийн 33 000 гаруй иргэдийг нүүлгэн
шилжүүлсэн гэж орон нутгийн засаг захиргаа мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *