Categories
мэдээ нийгэм

Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” , “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тухай хэлэлцлээ.

Хэлэлцэх асуудлын хуваарьт багтсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг хэлэлцэх үед гишүүд асуулт асууж хариулт авлаа. “Тариаланчид толгойдоо ногоон юм зүүчихээд баахан юм яриад, жагсаал цуглаан хийгээд яваад байх юм. Гудамжны жагсаалаар асуудлыг шийдэхгүй байх. Тариалалт эхлэхээс өмнө төлөвлөгөөгөө гаргаж ажилдаа ормоор юм. Тэрнээс гадна махны үнийг тогтвортой байлгах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?” гэсэн Д.Тэрбишдавга гишүүний асуултад ХХАА-ын сайд Р.Бурмаа “Махан бүтээгдэхүүний үнэ тогтворжуулахаар нөөцийн мах бэлтгэх хөрөнгө 2015 оны төсөвт суугаагүй. Гэсэн ч 14,5 мянган тонн бэлтгэж махны үнийг тогтвортой барих ажил хийсэн. Энэ ажлын төсвийг энэ оны улсын төсөвт суулгасан. Одоогийн байдлаар махны үйлдвэрүүдэд хараахан очиж чадаагүй байна. 2016 хавар нөөцийн мах бэлтгэх ажил УИХ-аас баталсан төсөвт суугаагүй. Тиймээс малчны зээлийн хүүг гурав дахин бууруулсан. Нөгөө талаар махны үйлдвэрт хөнгөлөлттэй зээл олгох ажил явагдаж байна. Өнөөдөр тариаланчдын улсын зөвлөгөөн Дархан-Уул аймагт болж байна. Энэхүү зөвлөгөөнд холбогдох албаны хүмүүс, тариаланчид оролцож бэлтгэл ажил болоод тоног төхөөрөмжийн танилцуулга хийнэ. Өнгөрсөн жил ган гачигаас болж ургац алдсан. Иймд Тариалангийн тухай хуульд зохицуулалт оруулж өгсөн” гэсэн юм.

Ийнхүү асуулт асууж хариулт авсны дараа санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Харин дараагийн асуудал болох Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэх явцад ихэнх гишүүд тусгай хамгаалалтанд авсан гэдэг нэр зүүгээд орхих вий гэсэн болгоомжлол байгааг хэлж байсан. Мөн 820 мянган га талбайг тусгай хамгаалалтанд авна гэж байна. Энэ нь Тост, Тосон бумбын нурууны шаардлагатай талбайг хамарч чадаж байгаа юу гэж тус байнгын хорооны ихэнх гишүүд асуусан юм. Эдгээр асуултад холбогдох албаныхан хариулахдаа 820 мянган га талбайг тусгай авна гэдэг маань улсын хэмжээнд дөрөвт орно хэмээн хариулсан юм.Ийнхүү Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр дэмжиж УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авахыг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооны гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор саналаа хэлсэн юм.

Тухайлбал, зарим гишүүн Тост, Тосон бумбын нурууг дархан цаазтай болгох саналыг хэлж байв. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэлэхдээ “Хэрвээ дархан цаазтай болгочихвол энэ нуруунд нутагладаг малчдын хувьд хүнд болно. Дархан цаазтай бүсэд нь малчдын өвөлжөө, хаваржаа, худаг зэрэг нь орчихоор тухайн бүсэд малчид амьдрах боломжгүй болчихно. Тиймээс улсын тусгай хамгаалалтад авсан нь малчдад амьдрах боломж нөхцөл нь хэвээрээ үлдэх юм” гэж байв. Ингээд хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн байнгын хорооны гишүүд 100 хувийн саналтайгаар дэмжив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *