Categories
гадаад мэдээ

Жон Керри Хирошимад зочлов

Японы Хирошима хотод өнөөдөр /IV.10/ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга
Жон Керри айлчилжээ. Жон Керри Хирошима хотын баруун хэсэгт байрлах
АНУ-ын цэргийн баазад газардсан байна. Тэрбээр Афганистанаас шууд
Хирошимад ирсэн нь “Их -7” орны уулзалтад оролцохтой нь холбоотой аж.
Хоёр өдөр үргэлжлэх Хирошимагийн уулзалтад цөмийн зэвсэгтэй Их Британи,
Франц, Канад, Герман, Итали болон Япон улсын дипломатууд оролцоно. Энэ
уулзалт нь ирэх тавдугаар сарын 26-27 нд болох “Их-7” орны дээд
хэмжээний уулзалтын өмнөтгөл юм. Япон улс зохион байгуулагч орны хувьд
уулзалтаар Өмнөд Хятадын тэнгисийн маргаан, Хойд Солонгосын цөмийн амбиц
зэрэг бүс нутгийн тулгамдсан асуудлыг хөндөхөөр зэхжээ.

Японы Хирошима хотод дэлхийн II дайны сүүлээр АНУ атомын бөмбөг
хаяснаас эхний өдрөө 80 мянган хүн амь үрэгдэж, цацрагийн хорноос болж
хохирогчдын тоо 166 мянгад хүрсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *