Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил эхэллээ

Сүхбаатар дүүргийн Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын 1,578 тэрбум төгрөгөөр барих ажил өнөөдрөөс эхэлж байна. Шэв тавих ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, цэцэрлэгийн эрхлэгч А.Нарангэрэл зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Тус цэцэрлэг нь Улсын бага хурлын шийдвэрээр 1930 онд Ханддорж Чин Вангийн хашаанд хоёр бүлэг 50 хүүхэд долоон ажилтантайгаар анх нээгдэж байсан бол одоогийн дөрвөн бүлэг 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн зориулалтын байрандаа 1959 онд шилжин суурьшиж үйл ажиллагаагаа 86 дах жилдээ явуулж байгаа аж. Одоогийн байдлаар дүүргийн 4,5-р хорооны сургуулийн өмнөх насны 160 гаруй хүүхдийг хамран сургуулийн өмнөх боловсролыг олгож байгаа бөгөөд өргөтгөлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн энэ оны есдүгээр сарын 25-нд хүлээлгэн өгсөнөөр сургалтын таатай орчин бүрдэж сургуулийн өмнөх насны цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг бүрэн хамруулах боломж нөхцөл бүрдэх гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *