Categories
мэдээ нийгэм

Зургаан жилийн хугацаанд зам тээврийн ослоор 250 хүүхэд амиа алджээ

Замын цагдаагийн газраас гурав дах жилдээ “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэнэ өнгөрүүлэх гэж байна. Уг арга хэмжээг энэ жил Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, авто клубууд хамтран зохион байгуулахаар болсон талаараа өнөөдөр мэдээллэлээ. Сүүлийн 6 жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 6063 бүртгэгдэн 6295 хүүхэд осолд өртжээ. Зам тээврийн ослын улмаас 250 хүүхэд амь насаа алдаж, 6045 хүүхэд гэмтэл авснаас 1131 нь хүндэвтэр, хүнд гэмтжээ.

Нас барсан, гэмтсэн хүүхдийн үзүүлэлт:

Д/д

Он

Бүртгэгдсэн осол

Гэмтэл бэртэл авсан хүүхэд

Нас барсан хүүхэд

Хүнд хүндэвтэр гэмтэл авсан хүүхэд

1

2010

617

656

28

131

2

2011

962

935

40

162

3

2012

959

970

43

183

4

2013

1218

1231

37

197

5

2014

1195

1164

48

233

6

2015

1112

1089

54

225

Нийт:

6063

6045

250

1131

2015 онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1112 бүртгэгдэж, 1143 хүүхэд өртсөнөөс 54 хүүхэд нас барж, 1089 хүүхэд гэмтсэн байна. Зам тээврийн осолд өртсөн 1143 хүүхдийг хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл:

явган зорчигч- 751 буюу 65,7 хувь нь

зорчигч – 364 буюу 31,8 хувь нь

дугуйтай – 28 буюу 2.5 хувь нь

насны хувьд:

0-7 насны – 474 буюу 41.5 хувь нь

8-14 насны – 490 буюу 42.8 хувь нь

15-17 насны – 179 буюу 15.7 хувь нь эзэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *