Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонин”-оос нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Тусгаар тогтнолын туулай буюу сорилт” нийтлэлийн уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар уншигчдадах хүрч байна. Энэ өдрийн дугаарын тэргүүн нүүрт Туул голын талаарх сурвалжлага нийтлэгдлээ. Хавар цагийн аясаар хөлдсөн бүхэн гэсч, ханзарч гол мөрөн цөнгөө түрэн мяралзаж эхэллээ.Харамсалтай нь энэ хавар Хатан Туул минь ирсэнгүй. Сурвалжлагын үргэлжлэлийг XI нүүрээс уншаарай.

II, VI нүүрт улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлууд орсон бөгөөд энэ удаа УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн сонирхолтой ярилцлага нийтлэгдлээ. Тэрээр ардчилсан нийгмийн үнэт зүйл нь хэвлэл мэдээлэл хэмээн тодорхойлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрт Төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Тусгаар тогтнолын туулай буюу сорилт” нийтлэл хэвлэгдлээ. Харин Баримт, үзэл бодлын VII нүүрт “Сүрьеэгийн халдварыг эмнэлэг тарааж байна уу?” нийтлэл орсон бол XIII нүүрт элэг бүс, сэнжигний барьцан доорх элдэв яриа хөөрөө буюу бөхчүүдийн хуурамч жүжиглэлтийн тухай өгүүлсэн сонирхолтой нийтлэл орсон байна.

Мөн энэхүү дугаараас та бүхэн нэгэн цаг үе хит болж байсан дуучин Ц.Түвшинтөгсийн ярилцлагыг уншаарай. XVII нүүрт Дэлхийн Улаанзагалмайн нийгэмлэгийн тэргүүний ярилцлага болон уул уурхайн олон улсын томоохон үзэсгэлэнгийн тухайн мэдээлэл орлоо.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *