Categories
мэдээ нийгэм

Амалхааны Эрдэнэбат гэж хэн бэ?

Өнөөдөр А.Эрдэнэбат гэгч хэвлэлийн хурал хийж, сумогийн их аварга Д.Дагвадоржийг төслийн 10 сая ам.долларыг хувьдаа завшсан хэмээн мэдээлэв. Тэгвэл өнөөдөр цахим орчинд багагүй шуугиан үүсгэсэн Амалхааны Эрдэнэбат гэж хэн бэ?

Түүнийг хүмүүс “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн экс нөхөр гэдгээр нь мэдэх биз ээ. Тэрээр өмнө нь МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны дэд тэргүүн байсан юм. Өдгөө дөчин насыг шүргэж яваа А.Эрдэнэбат гэгч 13 дугаар сургуулийг дүүргэж, Японд эдийн засгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байдаг. Улмаар 2004 онд “Лайв Энержи Ресурс” компанийг байгуулсан бөгөөд 2005 онд “Шивээ овоо” компанийн уурхайн лицензийг авч “Шинэ шивээ” компанийг байгуулсан гэх.

А.Эрдэнэбат “Нукльер энержи Монголиа” компанийн хувьцааны тал хувийг эзэмшдэг хэмээн Японы хөрөнгө оруулагчдаас таван сая ам.долларыг хувийн дансандаа хийлгэсэн гэж тухайн үед мэдээлэгдэж байв. Тодруулбал, “Нукльер энержи монголиа” ХХК-ийг иргэн Ц.Соёмботой хамтарч байгуулсан байдаг. Гэтэл компанийн дийлэнх буюу 60 хувь нь иргэн Ц.Соёмбынх байсан аж. Харин А.Эрдэнэбат “Хөрөнгө оруулагчид надад итгэж өгөхгүй байна, Миний хувийг 50 болгочихвол том хөрөнгө оруулалт хийнэ” гэсээр байгаад “Нукльер энержи монголиа” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэх хуурамч бичиг баримтыг бүрдүүлэн таван сая доллар хувийн дансандаа шилжүүлж авсан тухай хэдэн жилийн өмнө дуулиан болж байсан. Түүний уул уурхайн лицензтэй холбоотой асуудал энэ мэтээр ээлж дараалан нэрлэгддэг гэх.

Их аваргатай олон жил ойр дотно нөхөрлөж явсан түүнийг унаж сэхэж явахад нь их аварга өөд татсан ч гэх юм билээ. Тэрээр их аварга Д.Дагвадоржоор зуучлуулан япончуудаас 800 мянган ам.доллар авч байсан гэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *