Categories
мэдээ улс-төр

Д.Дорлигжав: Мөрдөн шалгах ажиллагааны бүх аргыг хуулиар тогтоож өгч байгаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад зарчмын зөрүүтэй 190 гаруй саналын дагуу санал хурааж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Мөрдөн шалгах байгууллагууд аливаа субьектийг шалгахдаа тухайн хэрэгтэй нь л холбогдуулан шалгадаг байх хязгаарлалт тавьж өгөх хэрэгтэй. Түүнчлэн шалгаж, байцаах үеэрээ хэн дуртай нь чагнах, тагнах асуудал байна” гэв.

Үүнд Хууль зүйн сайд Д.Дорлигжав тайлбар хийхдээ “Энэ хуульд бид мөрдөн шалгах ажиллагааны бүх аргыг хуулиар тогтоож өгч байгаа. Мөрдлөгийн явцад нотлох шаардлагатай гэж үзвэл нууц ажиллагаа явуулдаг. Энэ асуудлыг нэг бүрчлэн хуульчилж оруулж ирэхэд төвөгтэй. Хэн дуртайгаа тагнаж, чагнадаг асуудал бол байхгүй” гэлээ. Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *