Цаг уурын дулаарал, озоны давхаргын цоорол, агаарын бохирдол зэрэг нийт хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлын улмаас дэлхий нийтээрээ байгальд ээлтэй ногоон технологи буюу сэргээгдэх эрчим хүч ашиглахыг зорих болсон. Энэ чиглэлээр Америк, Англи тэргүүтэй өндөр хөгжилтэй орнууд олон жилийн турш судалгаа хийж салхин станц, нарны зайн станц, усан цахилгаан станц зэргийг байгуулан босгоод байгаа билээ. Манай орон ч сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэхээр зорин ногоон хөгжлийн бодлого, ногоон хөгжлийн зорилтууд, тогтоол, хөтөлбөр зэргийг батлан гаргаад байна.
Тэгвэл энэ ажлын хүрээнд “Хот төлөвлөлтийн хүрээлэн” компани нарны эрчим хүчнээс дулаан, цахилгаан гаргах бичил станцыг Монголдоо оруулж ирэн танилцуулж байгаа аж. Тэд өөрсдийн оруулж ирсэн оптик төвлөрүүлэгч бүхий нарны бичил цахилгаан станцыг танилцуулах ажлыг “Тэнгис” кино театрын хажуу дахь Ялалтын талбайд уржигдраас эхлэн зохион байгуулж байгаа юм. Энэ талаар сурвалжлан бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сониныг “Монгол шуудан” компанийн орон нутаг дахь салбар болон нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл”, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаар захиалж унших боломжтой. Мөн “Өдрийн сонин”-ы ажлын байранд ирж захиалга өгч болох ба 9911-2954, 99190570, 8811-1375 дугаарт холбогдон захиалаарай.