Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Сүхбаатар аймагт очжээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зүүн аймгуудад очиж, ажил байдалтай нь танилцаж байгаа бөгөөд өчигдөр Дорнод аймагт ажилласан. Ерөнхий сайд Дорнод аймагт ажиллахдаа өөрийн төрсөн сум Дорнод аймгийн Баянтүмэн суманд очиж, тус сумын эрүүл мэндийн төв, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцжээ. Мөн Дорнод нутгийнхантай уулзалт зохион байгуулж, Засгийн газрын хэрэгжүүлж буй ажлыг танилцуулахын сацуу иргэдийн санаа бодлыг сонссон юм.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртад зочилжээ. Тэрбээр Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн газрын шинэ байрны нээлтэд оролцож, худалдааны төв, “Боловсрол” хороололтой танилцана. Мөн Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзалт зохион байгуулах юм байна. Ерөнхий сайдтай хамт Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон албаны бусад хүмүүс ажиллаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *