Categories
мэдээ нийгэм

Эмэгтэйчүүдийг өмөөрөн цуглав

Х.Оюунцэцэг тэргүүтэй хэсэг эмэгтэйчүүд өнөөдөр Авлигатай тэмцэх газрын гадаа эсэргүүцлийн цуглаан хийжээ. Тэд цуглааныхаа үеэр “МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зорилгоор хууль хяналтын байгууллага ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг хөхүүл хүүхдээс нь салгаж хорьсон, С.Зориг агсны эхнэр Д.Булганыг хэдэн сарын турш хорьж байгаа, Г.Маралмааг шоронд төрчихсөн байхад таван сартай хүүхдээс нь гадна хорьж, эхийн цагаан сүү ээдэж байна” гэж хэлсэн байна.

Ардчилал дүр эсгэсэн ардчилал болж хувирсан байна. Ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн тулд дараа, дараагийн арга хэмжээг авах болно гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *