Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр, М.Энхсайхан нар хамтарсан мэдэгдэл гаргажээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар өнөөдөр уулзаж, Л.Цог, Г.Уянга нарын эвслээс гарах шийдвэрийн талаар ярилцан хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хэдийгээр УИХ-ын гишүүн нь УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарах эсэх шийдвэрээ өөрөө гаргах нь түүний бүрэн эрхийн асуудал мөн боловч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж сонгогчдын дэмжлэгийг авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон Л.Цог, Г.Уянга нар энэ шийдвэрээ гаргахын өмнө эвсэл, намын удирдлага болон нөхөдтэйгээ уулзаж санал бодлоо солилцолгүйгээр улс төрийн, ёс зүйн, жудаггүй алхам хийж байгаад харамсаж байна.
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг цаашид үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн чадамжтай байгаа гэдгийг тэмдэглэж байна.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл тус эвсэлд багтаж байгаа улс төрийн намууд өнөөгийн хамтарсан Засгийн газрыг тогтвортой ажиллуулах бодлого байр сууриа баримталсан хэвээр байгаагаа мэдэгдэж байна.

Хэрэв АН болон АН-ын эрх бүхий албан тушаалтны санаачилгаар хамтарсан Засгийн газарт квотын дагуу ажиллаж байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн аль нэгэн гишүүнийг солих өөрчлөх алхам хийсэн тохиолдолд хамтарсан Засгийн газрыг байгуулсан анхны гэрээ хүчингүй болно хэмээн үзэж байгаагаа мэдэгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *