Categories
мэдээ улс-төр

МАХН, МАН-тай эвсэж сонгуульд оролцох эсэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулжээ

МАХН-ынхан өнгөрсөн долоо хоногт хуралдсан Гүйцэтгэх товчооны хурлаас гаргасан шийдвэрүүдээ өнөөдөр танилцууллаа. Хурлаар гурван ажлын хэсгийн байгуулсан байна. МАХН, Ногоон намтай сонгуулийн эвсэл байгуулах асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар ахлахаар болжээ. Харин гишүүдэд нь тус намын нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, Б.Эрдэнэбилэг нар ажиллах аж. Мөн МАХН-АН-ын хамтын ажиллагааны гэрээний биелэлтийг судалж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хамтран ажиллах тухай асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан ба ажлын хэсгийг МАХН-ын дэд дарга Ц.Цолмон ахалж, З.Баянсэлэнгэ, Н.Удвал нар ажиллах аж. Түүнчлэн МАХН, МАН-тай сонгуульд нэг эвсэл болж оролцох эсэх асуудлыг судлах ажлын хэсгийг Ч.Улаан ахалж, О.Баасанхүү, Э.Эрдэнэжамъян, Б.Тулга нар гишүүдээр нь ажиллахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *