Нийтлэлч Баабарыг өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилсон байна. Өмнөх зөвлөх Б.Дэлгэрмаа нь ОХУ-д суух Элчин сайдаар томилогдсон учраас дээрх томилгоог хийжээ.
Б.Батбаяр /Баабар/ нь биохимич мэргэжилтэй, 1981-1991 онд Микробиологийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төвд эрдэм шинжилгээний ажилтнаар, 1991-1994 онд Монголын Социал Демокарт намын даргаар, 1994-1996 онд чөлөөт нийтлэлчээр, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1998-1999 онд Сангийн сайд, 2004-2005 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан юм.