Categories
мэдээ улс-төр

Л.Цог, Г.Уянга нар “Шударга ёс” эвслээс гарахаа мэдэгджээ

УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар “Шударга ёс” эвслээс гарч байгаагаа мэдэгдэн эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгт албан бичиг хүргүүлжээ. Тэрхүү албан бичигтээ “Миний бие Монгол Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч байгаагаа үүгээр уламжилж байна” гэжээ.

Үүнийхээ дараа тэд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, “Шударга ёс” эвслийн бүлгээс гарна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *