Туялзуур сэлмийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох Азийн бүсийн тэмцээн ирэх сарын 10-нд эхэлнэ. Манай улсын тамирчид хоёр дахь удаагаа олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм. Тамирчдыг дасгалжуулагчдын зөвлөлийн шийдвэрээр сонгосон бөгөөд эрэгтэйчүүдээс Б.Батхүү Ц.Жигжидсүрэн, Б.Хаш-Эрдэнэ, Б.Амарболд, эмэгтэйчүүдээс Б.Гэрэлмаа, Б.Цолмон, Г.Халиунаа, М.Нямжаргал нар эх орноо төлөөлөн оролцох юм байна.