Categories
гадаад мэдээ

Дубайгаас Оросыг зорьсон онгоц сүйрчээ

Дубайгаас Ростов-на-Дону хот руу нисч байсан “FlyDubai” компанийн онгоц сүйрч, 61 хүн амь үрэгджээ. Онгоц нисэх буудалд газардах үедээ унаж дэлбэрсэн байна. Ослын газар мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд онгоц цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас осолдсон байж болзошгүй аж. Онгоц нислэгийн зурваст хоёр удаа буух гэж оролдлого хийсэн талаар ОХУ-ын Онц байдлын яамнаас мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *