Categories
мэдээ нийгэм

10 орчим өрхийг яаралтай нүүн шилжүүлэх шаардлагатай байна

Чингэлтэй дүүргийн 10,11 дүгээр хороонд орших 1,3 дугаар суваг, Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны Далангийн 1, 2, 29 дүгээр гудамжны 300 гаруй айл өрх усанд автаж, аюултай нөхцөл байдал үүсээд байна. Эдгээр 300 гаруй айл өрхийн 10 орчим өрхийг яаралтай нүүн шилжүүлэх шаардлагатай байгаа аж. Одоогоор Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид айлуудын хашаанд тогтсон усыг соруулж авах, хонхор газруудыг элсээр дүүргэх зэрэг ажлуудыг төлөвлөөд байгаа юм байна.

Тиймээс цаг агаар дулаарч гол, мөрний мөс, уулын цас хайлж байгаатай холбогдуулан уулын жалга, суваг, шуудуу, голын сав газар буусан айл өрх, усанд ойр нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *