Categories
мэдээ нийгэм

Хилийн дагуу гарсан түймрийг цурамд орууллаа

Дорнод аймгийн Матад сумын нутаг Лагийн хар энгэр нэртэй газар өчигдөр өдрийн 16.00 цагийн орчимд хээрийн түймэр гарсан байна.

Улмаар хил рүү ойртон дугаар заставаас 20 орчим км, хилээс 4-5 км орчимд тулж ирснийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь Хилийн 0146 дугаар ангийн захирагч П.Мөнхбаатараар ахлуулсан таван бүлгийн 40 гаруй хүн шуурхай үүрэг гүйцэтгэж гуравдугаар сарын 18-ны өдрийн 05.30 минутын байдлаар хилийн дагуу асч байсан түймрийг цурамд оруулаад байна.

Харин Дорнод аймгийн Матад сумын нутгийн гүнд асч буй түймэр унтраагүй байгаа аж. Түймрийг унтраах зорилгоор хилчид, Онцгой байдлын албан хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *