Categories
мэдээ нийгэм

Машины захуудыг ирэх сард нүүлгэнэ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто машины захуудыг ирэх сард нүүлгэхээр боллоо. Гэвч авто машины захын худалдаа эрхчлэгчид үүнд эсрэг байр суурьтай хэвээр байгаа аж.

Авто худалдааны цогцолборын дарга Д.Байдраг хэлэхдээ “Ирэх сараас өмнө авто машины захуудад холбогдох шаардлага, захирамжаа танилцуулж дуусна. Улмаар ирэх сарын -1нд нүүлгэнэ. Хэрвээ нүүхгүй хэмээн эсэргүүцэл үзүүлбэл газар эзэмших эрхийнх нь хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байна” гэв.
Одоогоор Авто худалдааны цогцолборын хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр бэлтгэж байгаа бөгөөд дөрвөн талбайд барих барилгын гүйцэтгэгч компани шалгарч, зураг төслийн ажилдаа орсон байна. Үүнээс гадна хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтад Унгар улсаас 70 сая ам.долларын санхүүжилт авахаар болжээ. Үүний эхлэл болгож ирэх долоо хоногт Унгар улсаас төлөөлөгчид Монголд ирж эхний ээлжийн 20-30 сая ам.долларын гэрээ байгуулахаар болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *