Categories
мэдээ улс-төр

“Жудагт Монгол” холбооноос М.Энхсайханыг шалгуулахаар ТЕГ-т өргөдөл өгчээ

“Жудагт Монгол” холбооны удирдлагууд Монгол Улсын сайд М.Энхсайханыг Тагнуулын Ерөнхий газарт шалгуулахаар болж, өнөөдөр өргөдлөө өгчээ. Тус холбооноос энэ тухайгаа мэдээлж, хэвлэлийн хурал хийв.

Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх Засгийн газрын ажлын хэсгийг сайд М.Энхсайхан ахалж ажилласан билээ. Тэгвэл сайд М.Энхсайхан болон түүний ахалсан ажлын хэсгийг Монгол Улсын эрх ашигт ноцтой хор хохирол учруулах үйлдэл хийсэн байж болзошгүй хэмээн үзэж, шалгуулахаар болжээ.

Мөн сайд М.Энхсайханыг Тавантолгойн орд газрын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй, тодорхой бус шалтгаанаар саатуулж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорлон саатуулах гэмт хэргийг өдүүлж байна хэмээн үзжээ.

Тагнуулын ерөнхий газар тэдний өргөдлийг шалгах, буцаах эсэхээ тав хоногийн хугацаанд, хэрэг үүсгэх, хэрэгсэхгүй болгохоо 14 хоногт багтаан шийдвэрлэж, хариу өгөх ёстой юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *