Categories
мэдээ спорт

Э.Сумъяа өнөөдөр олимпийн эрхийн төлөө барилдана

Казахстаны нийслэл Астана хотын “Даулет” спортын цогцолборт чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд тивийн 26 орны баг тамирчин өрсөлдөх юм. Манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэй хоёр, эмэгтэй дөрвөн тамирчин олимпийн эрхийн төлөө хүч үзнэ. Энэ тэмцээнээс жин бүрт эхний хоёр байрт шалгарсан бөхчүүд Бразилыг зорих эрх халаасална. Манай тамирчдаас өнөөдөр эмэгтэй 53 кг-ын жинд ОУХМ Э.Сумъяа дэвжээнд гарна. Харин маргааш хийх барилдаанаа 97 кг-д хүч үзэх Д.Хүдэртулга, 58 кг-д П.Орхон, 75 кг-д Б.Одончимэг нар хүлээж байна.

Сонирхуулахад манай чөлөөт бөхийн тамирчид өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-ээс эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр жинд олимпийн зургаан эрх авсан билээ.

Тамирчдын хуваарийг танилцуулья:

Эрэгтэй:

III.20 – 86 кг: О.Үйтүмэн

III.19 – 97 кг: Д.Хүдэрбулга

Эмэгтэй:

III.20 – 48 кг: Э.Нарангэрэл

III.18- 53 кг: Э.Сумьяа

III.19 – 58 кг: П.Орхон

III.19 – 75 кг: Б.Одончимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *