Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймагт түймэр гарчээ

Өчигдөр үдээс өмнө 12.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан болон Дорнод аймгийн Матад сумын заагт орших Загийн хоолой гэдэг газар түймэр гарчээ. Түймрийн улмаас тус нутагт хаваржиж байсан малчин айлын гэр болон малын хашаа бүхэлдээ шатсан байна. Малын хашаанд ойролцоогоор 60 орчим бог мал хашаатай байсан аж. Түймрийн үеэр гэрийн эзэд гэртээ байгаагүй бөгөөд хүний амь нас эрсдээгүй байна.

Түймэр гарахад ОБГ-ын аврагчид болон Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нефт олборлолтын “Петро Чайна Дачин тамсаг” компанийн ажилчид долоон автомашин, 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр өдрийн 13.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл ажилласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *