Categories
гадаад мэдээ

Пхеньян баллистик пуужин харвав

Хойд Солонгос өнөөдөр баллистик пуужинг Япон тэнгисийн зүг харвалаа. Пуужинг орон нутгийн цагаар 05:55 минутад тус улсын Сукчон дүүргийн ойролцоох газраас харвасан бөгөөд Солонгосын дээгүүр 800 орчим км зайг туулан тус орны зүүн эргийн усанд унасан аж.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт богино тусгалын хоёр пуужинг далай руу харвасан билээ. Уг хөөргөлтийн дараа Өмнөдүүдтэй байгуулсан эдийн засаг, худалдааны бүхий л гэрээгээ цуцалснаа зарласан юм. Үүний зэрэгцээ, энэ сарын 9-ний өдөр тус улс цөмийн зэвсгээ анх удаа олон нийтэд дэлгэсэн бөгөөд ингэснээр дэлхий нийтэд цохилт өгч чадахаа харуулж, өөрсдийн байр сууриа бататгасан юм.

Гэвч энэ сард АНУ Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг улам чангатгасан бичгийг баталж, пуужин, цөмийн зэвсэгтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг явуулахгүй байхыг тус улсаас шаардаад байсан. Гэвч Хойд Солонгос ийнхүү дэлхий дахины аюулгүй байдалд заналхийлсэн үйлдлүүдийг удаа дараа гаргасаар байна хэмээн олон улсын шүүмжлэлд өртөөд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *