Categories
гадаад мэдээ

Кубад зика вирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

Латин Америкийн орнуудад дэгдээд буй зика вирусийн анхны тохиолдол Куба улсад бүртгэгдлээ. Халдвар авсан өвчтөн эмэгтэй, 21 настай бөгөөд тэрээр Венесуэл улсад жуучлалаар очоод эх орондоо иржээ. Тэрээр энэ сарын 7-нд эх орондоо ирсний дараа өндөр халуурч, биеэр нь улаан зүйл туурсан байна.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр “Цусны шинжилгээний тусламжтай эмэгтэйг халдвар авсныг тогтоосон. Тэрээр шумуулд хазуулж, халдвар авсан” гэжээ.

Эмэгтэйгээс гадна сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдсэн байна. Тусгаарлагдаад буй иргэд Венеусэлийн иргэд бөгөөд Кубад суралцахаар иржээ. Кубын эрх баригчид зика бүртгэгдсэнтэй холбогдуулан халдвар тээгч шумуулуудыг устгах ажлыг эхлүүлсэн байна. Мөн захын алслагдсан муж, дүүргүүдэд амьдардаг иргэдэд шумуулын эсрэг цацлага тараажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *