Categories
мэдээ нийгэм

Ц.Баасандорж: Улсын дээд шүүх хууль зөрчсөн

Нүүрс хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаж буй Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүхийн шүүх хуралдааны тов энэ сарын 23-ны өдөр болж хойшилсон. Ингэснээр түүний шүүх хурал хоёр дахиа хойшлоод байгаа юм.

Уг хэргийг энэ сарын 10-ны өдөр хэлэлцэх байсан ийн 14 хоногоор сунгажээ. Эл үйлдлийг Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж Улсын дээд шүүх хууль зөрчсөн гэж үзжээ. Тэрбээр энэ талаар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна. “….Улсын дээд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 346.2-ыг зөрчиж байна. Эл зүйл ангид “Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх ёстой” гэж заасан. Дээд шүүх хуульчдын үлгэр дууриалал авдаг газар. Гэтэл ингээд хууль зөрчиж байгаа нь ойлгомжгүй байна. Ямар ашиг сонихрлоор хугацааг сунгасан нь бас ойлгомжгүй байна” гэжээ. Л.Гансүхийн шүүх хурлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар шууд дамжуулах хүсэлтийг өмгөөлөгч Ц.Баасандорж албан ёсоор тавьсан байна.

Энэ талаар та илүү дэлэгрэнгүй мэдээллийг уншихыг хүсвэл манай сонины өнөөдрийн дугаарыг уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *