Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгах хэрэгтэй гэв

УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар
өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн
юм. Тэрбээр Х.Баттулгыг эл хэрэгт холбогдуулж, их хэмжээний мөнгө
завшсан гэх мэдээллийг үгүйсгэлээ.

Тэрээр
“2013 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ажлын хэсгийн дүгнэлт гарахдаа
төслийн хэрэгжилтэнд 93,6 тэрбум төгрөг шаардлагатай гэж дүгнэлт гаргасан
тул энэ хөрөнгийг шилжүүлсэн. Гэтэл 38 тэрбум төгрөг л “Энержи Ресурс Рэйл” компани зарцуулсан байдаг. Үлдсэн 55
тэрбум төгрөгийн ажил одоо хүртэл байхгүй. Ингээд “Энержи Ресурс Рэйл” компаниас санхүүгийн анхан шатны баримт
бүртгэлийг Засгийн газарт гаргаж өгөлгүй хууран мэхэлсээр өдий хүрлээ. Өнгөрсөн
хугацаанд хуулийн байгууллагаас “Энержи Ресурс Рэйл” компанийн захирал Л.Оюунбатыг үнийн дүнг зохиомлоор нэмэгдүүлж, Засгийн газрыг
залилсан байх магадлалтай тул шалгах хэрэгтэй гэж үзсэний улмаас АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн
комиссар Бат-Олзвой тогтоол гарган баривчилсан. Гэсэн хэдий ч маргааш нь буюу
25-нд цагдаагийн одоогийн удирдлагууд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой
зөрчин түүнийг суллачихсан. Тиймээс энэ хууль бус үйлдэлтэй холбоотойгоор
ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь түдгэлзүүлэн, шалгах нь зүйтэй.
Түүнээс биш энэ хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга ямар ч холбогдолгүй” гэв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *