Монгол, Польшийн Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын тэтгэлгээр оюутан суралцуулна.
Нийт 20 иргэнийг бакалавр, магистрын сургалтад анагаах ухаанаас бусад тэргүүлэх мэргэжлээр, 3 иргэнийг докторын сургалтад анагаах ухаан болон соёл, урлагаас бусад заасан тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцуулах юм.
Бакалаврт элсэхийг хүсэгчид Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид тэтгэлэгт хамрах хүсэлтэй мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.
Магистр, докторт суралцахыг хүсэгчид нь бакалавр, магистрын зэрэгтэй, 3,0-аас доошгүй голч дүнтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.
Өнөөдрөөс эхлэн 28-ныг хүртэл www.esis.edu.mn/grant холбоосоор хандаж бүртгүүлэх юм байна.