Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Номин Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээний хошой аварга болов

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн Улаан-Үүд хотноо зохиогдож байна. Тус тэмцээний 65 кг-ийн жинд манай улсын тамирчин Б.Номин Самар мужийн бөх Григор Серопян, Казакстаны бөх Турган Нурлан давснаар хагас шигшээд шалгараад байсан. Тэрбээр хагас шигшээд учраа таарсан Б.Батмагнайг ялснаар аваргын төлөө хүч үзэх эрхтэй болсон юм. Аваргын төлөө Казакстаны бөх Амандык Бакаевыг цэвэр ялсан байна. Ийнхүү тэрбээр тус тэмцээнд хоёрдахь удаагаа түрүүлж байгаа нь энэ юм. Түүнчлэн өчигдөр барилдсан Монголын бөхчүүдээс М.Билгүүтэй хүрэл медаль хүртсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *