Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Шар усны үерийг ашиглая

Иргэн Я.Дашням

Цас их орж хүн мал зутарч, хохирол чирэгдэл гарч байгаа хэдий ч хайлах цас, шар усны үерийг нөгөөтэйгүүр тэнгэрийн хишиг гэж үзэн ашиглаж хэрэглээ болговоос ямар вэ?

Тойром, хонхор, ширгэдэг нуур, ус тогтдог газар руу энэ усыг татаж оруулахад олон талын ашиг тус, өгөөжтэй болно. Хуримтлуулсан ус зун, намрын бороогоор сэлбэгдэж, дараа өвлийн цастай залган, нэг ёсондоо байгалиар өөрөөр нь хийлгүүлсэн хиймэл нуур, усан сан үүснэ.

Хүнсний ногоо, малын тэжээлийн талбайг усалж хэрэглэнэ. Үүнд хөрөнгө мөнгө, инженерийн байгууламж шаардагдахгүй. Жилийн жилд ус гүйдэг тогтцыг мэддэг болохоор намхан жижиг далан, хашлага хийж, сонгосон газартаа залж хөтөлж оруулна. Энэ нь тогтмол гол, горхи, нуургүй гандуу байдаг говь, тал хээрийн бүсэд нэн тохиромжтой дэмжүүштэй ажил даруй мөн. Энэ санааг олон сум баг, малчдын нөхөрлөл, малчид, тариаланчид дэмжиж хүлээн авч магад юм.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *