Categories
мэдээ нийгэм

Галт зэвсгээ ирэх сараас өмнө бүртгүүлээрэй

Цагдаагийн байгууллагаас иргэдийн гар дээр байгаа бүртгэлгүй буу зэвсгийг ирэх сарын 1-нийг хүртэл бүртгэхийг анхаарууллаа. Тодруулбал, иргэд өөрт хадгалагдаж буй бүртгэлгүй галт зэвсгээ харьяа дүүрэг болон орон нутгийн цагдаагийн хэлтэст аваачиж бүртгүүлэх хэрэгтэй юм.

Хэрвээ заасан хугацаанд галт зэвсгээ бүртгүүлээгүй бол иргэнийг 80 мянга, аж ахуй нэгж байгууллагыг 250 мянган төгрөгөөр торгож, галт зэвсгийг нь хураан авах хуультай аж. Харин галт зэвсгийн нөхөн тооллого өчигдөр дуусгавар болсон байна. Цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2015” нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан.

Энэ арга хэмжээний хүрээнд нийслэлд 13989 ширхэг галт зэвсэг, иргэн хуулийн этгээдэд бүртгэлтэй байгаагаас 11785 ширхэг галт зэвсэг буюу 84.2 хувь нь тоологдож, 2204 ширхэг буюу 15.8 хувь нь тооллогод хамрагдаагүй аж. Иймээс тооллогод хамрагдаагүй 2204 галт зэвсгийг нөхөн тоолох арга хэмжээг өнгөрсөн сарын 19-нд эхэлж, 21 хоногийн хугацаатай үргэлжилж, өчигдөр дуусчээ. Иймд галт зэвсгээ тооллогод хамруулаагүй иргэд харьяа дүүрэг, орон нутшйн цагдаагийн хэлтэст хандаж, галт зэвсгээ бүртгүүлэхийг хуулийн байгууллагаас анхааруулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *