Хил Хамгаалах Ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав Увс аймаг дахь Хилийн 0245, 0311, Завхан аймаг дахь хилийн 0277 дугаар ангиудад ажиллаж, Улсын хил хамгаалалт, албаны үйл ажиллагаа, байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Увс, Завхан аймгийн отряд заставууд хилийн цагийн байдлын байнгын өрнөлттэй, байгаль, цаг уурын нөхцөл байдлын хувьд хүндрэлтэй хэсэгт хамаарагддаг. Эдгээр аймгуудад цас их орж зудтай байгаа ч хилчид хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байна.