Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бор гөрөөс агнахгүй байхыг анхаарууллаа. Иргэд бор гөрөөсний цус уух нэрээр хууль бус ан хийх нь олширсон учир, байгаль орчны хяналтын байцаагч нар хулгайн антай тэмцэх зорилгоор орон нутагт хяналт шалгалт хийж байна.
Хууль бусаар ан агнасан иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд байгаль орчны хяналтын улсын байцаагч захиргааны хариуцлага ногдуулдаг аж. Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр гур 330 мянга, зүр 400 мянга, эр янзага 231 мянга, эм янзага 280 мянган төгрөг байдаг. Энэ үнэлгээг улсын байцаагчийн актаар хоёр дахин өсгөж нөхөн төлүүлдэг ажээ.
Харин ан агнах зөвшөөрлийг БОНХАЖ-ын сайдын тушаалаар тогтоосон тухайн жилийн хяналтын тоонд багтаан иргэн эрхийн бичгээр сум, дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр анчны үнэмлэхтэй иргэн хуулийн этгээд үйлдвэрлэлийн зориулалтаар бор гөрөөс агнаж, барих тусгай зөвшөөрөл авна.