Сүүлийн үед улаанбурхнаар өвчлөгсдийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаа тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Тэр дундаа 0-8 сар хүртэлх нярай болон 15-28 насныхан зонхилон өвчилж байгааг албаныхан онцолж байв.
Өвчний дэгдэлт их байгаагаас үүдэн ХӨСҮТ-өөс эмч ажилчдын тоог нэмэгдүүлэн өндөр бэлэн байдалтай ажиллаж эхэлжээ. Сүүлийн хоёр жилийн дотор 30 мянга гаруй хүн уг өвчнөөр өвчилсөн бол энэ он гарсаар нийслэлд 3000 хүн өвчилсөн дүн гарчээ. Өвөл, хаврын улиралд энэхүү халдварт өвчин илүү дэгддэг. Дэгдэлт ихэсч, улмаар уг өвчин хүндэрч буй гол шалтгаан нь эцэг эхийн анхааралгүй байдлаас болж буйг эмч нар хэлж байна.