Categories
мэдээ нийгэм

Уламжлалт анагаах ухааны музейтэй боллоо

Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг харуулсан, ховор сонин үзмэртэй музей АШУҮИС-ийн Монгол Анагаах ухааны институтэд өчигдөр нээлтээ хийлээ. Үзмэрт эртний уламжлалт анагаах ухаанд ашиглаж байсан ургамал, багаж заслуудыг дэлгэжээ. Эртний анагаахын эдлэлүүд нь 5000 гаруй жилийн түүхтэй. Монголын уламжлалт анагаах ухааныг орчин цагийн анагаах ухаантай хослуулж хөгжүүлбэл монголчуудад эдгээхгүй өвчин гэж үгүй болно гэж энэ салбарынхан хэлж байлаа. Жишээлбэл, чихрийн шижин өвчнийг эмчлүүлэхээр гадны улсыг зорих хэрэггүй, одоогоор эртний уламжлалт сахрын өвчнийг эдгээх эмчилгээг гүйцэх эмчилгээ дэлхийд гараагүй гэж Д.Цэрэндагва эмч ярьсан. АШУҮИС дотор байгуулагдсан эртний анагаах ухааныг илтгэх музейн үзмэрүүдийг зөвхөн анагаахын оюутнуудад гэхгүй сонирхсон хүн бүхэн очиж үзэх боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *