Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай боксчид гурван алт, нэг мөнгөн медаль хүртжээ

ХБНГУ-д 43 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Химийн цом” олон улсын тэмцээнд манай дөрвөн боксчин алтан медалийн төлөө тулалдахаар шалгарч үлдээд байсан билээ. Тэгвэл финалын тулаанд 49кг-д зодоглосон Олон улсын холбооны мастер Г.Ган-Эрдэнэ хожиж, алтан медаль хүртлээ.Тэрээр хагас шигшээд Германы боксчин Кристос Черакисийг 3:0-ээр ялж шигшээд шалгарсан. Аваргын төлөө мөн л зохион байгуулагч орны Алберто Мустафитай өрсөлдөж 2:1-ээр ялсан байна.

Түүнчлэн 64кг-д ОУХМ Б.Чинзориг мөнгөн медаль хүртлээ. Тэрээр өнгөрсөн жил энэ тэмцээнээс алтан медалийн эзэн болж байсан билээ. Харин 56кг-д Э.Цэндбаатар аварга боллоо. Азийн хүүхдийн наадмын мөнгө, Азийн залуучуудын хүрэл медальт Э.Цэндбаатар хагас шигшээд Германы Шарафа Раманыг техникийн илт давуугаар буулгаж авсан. Тэрбээр аваргын төлөө Азийн Наадмын мөнгөн медальт, АИБА-Пробоксын тэмцээнээр аваргалж олимпийн эрхээ авсан Хятадын Занг Жиавейг 2:1-ээр ялж түрүүллээ.

Түүнчлэн “Химийн цом” олон улсын тэмцээний 52кг-д Х.Энх-Амар хожиж, алтан медаль энгэртээ зүүв.Ийнхүү манай боксчид гурван алт, нэг мөнгөн медальтай “Химийн цом”-д амжилттай оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *