Бүгд найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Нийслэлийн ЗДТГ, Монгол Туркийн боловсрол соёл найрамдлын холбоо хамтран өнөөдөр Баянзүрх дүүргийн есдүгээр хороо буюу Шар хадны эмнэлэг орчмын иргэдэд нүүрс үнэ төлбөргүй тараажээ. Нэн ядуу болон амьжиргааны түвшинээс доогуур орлогтой айл өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгон нийт 60 тонн нүүрсийг тусламж болгон өгсөн байна.