Categories
мэдээ улс-төр

ХҮН-ын дэд дарга Үндсэн хуулийн цэцэд хандсан байна

ХҮН-ын дарга асан, дэд дарга С.Боргил Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргажээ.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа “Сонгуулийн тухай хуулийн 134 дүгээр зүйл буюу “Сонгуулийн нэгдсэн дүн гаргах, суудал хуваарилах, мэдээлэх” -ийн 134.1.1 болон 134.1.2 заалтууд нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 16.9 болон 21.2 дугаар заалтуудыг зөрчиж байгаа учраас хуульч Д. Миеэгомбо болон миний бие Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа. Эрх баригчид өөрсдийн улс төрийн нөхцөл байдалдаа тохируулан Сонгуулийн хуулийг өөрчилсөн нь манай нийгмийн хамгийн том зөвшилцөл болох Үндсэн хуулийг зөрчиж, ардчиллын зарчмаас ухарч байгааг бид эсэргүүцэж байна” хэмээн тэмдэглэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *