Улаанбурханы өвчлөл хурдацтай дэгдэж байгаа энэ үед Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ачаалалтай ажиллаж байгаа аж. Тиймээс ЭМСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, холбогдох мэргэжилтнүүдийн хамт очиж ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцаж, дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд Улаанбурхан өвчний эсрэг вакцинаар насанд хүрэгчдийг нэмэлтээр дархлаажуулах үндэслэл, тооцоог гаргах, “А” амин дэмийн хэрэгцээг гаргаж, хангах арга хэмжээ авах, ХӨСҮТ-ийн клиникийн эмнэлэгт нэмэлтээр ажиллах эмч, сувилагчийн судалгааг гаргах, ХӨСҮТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэхийг холбогдох яамны хэлтсийн дарга нарт даалгажээ.