Монголын Улсын боксын эрэгтэй шигшээ баг Герман улсад сонирхогчдын боксын “Химийн цом”-д өрсөлдөж байна. Боксын шигшээ багийн ахлагчаар Монголын олимпийн боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан,шүүгчээр О.Мандахбаяр нар ажиллаж буй. 49кг Г.Ган-Эрдэнэ /Говь ресорт/, 52кг Х.Энх-Амар /Алдар/, 56кг Э.Цэндбаатар /Хүч/60кг Д.Отгондалай /Хилчин/, 64кг Б.Чинзориг /Алдар/, 69кг Б.Түвшинбат /Сүлд/, 75кг Н.Шинэбаяр /Алдар/, 81кг С.Эрдэнэбаяр /Хангарьд/ нар тулалдаж буй.
Манай боксчдоос Г.Ган-Эрдэнэ, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар хүрэл медалийн болзол хангаж өнөөдөр шөнийн 23.00 цагт мөнгөн медалийн төлөө тулалдахаар болжээ.