Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэг нийтийн номын сантай боллоо

Баянзүрх дүүргийн төр захиргааны ордонд нийтийн номын сан нээгджээ. Тус дүүргийн хувьд нийслэлийн есөн дүүргээс анх удаагаа нийтийн номын сантай болж байгаа юм. Нээлтийн үеэр Засаг дарга Д.Пүрэвдаваа “иргэдэд илүү нээлттэй байж, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор номын сан байгуулахаар шийдсэн. Иймд иргэд та бүхэн нийтийн номын сангаас хууль эрх зүйн акт, эрх бүхий байгууллагаас гарч буй тогтоол, шийдвэр, захирамж болон харьяа хэлтэс албадын үйл ажиллагаандаа мөрддөг хууль, дүрэм, заавар, журмын эмхтгэлтэй танилцах бүрэн боломжтой” гэсэн юм. Мөн зохиолч, яруу найрагч Б.Сарантуяа нээлтэд оролцон өөрийн номын дээжээс Баянзүрх дүүргийн нийтийн номын санд гардуулан өгчээ. Нийтийн номын сан нь 7000 гаруй номтойгоор үйл ажиллагаагаа эхэлж байна. Хууль эрх зүй чиглэлийн 1324, уран зохиолын 500 гаруй, түүхийн чиглэлийн 800 гаруй, гадаад хэл дээр 2000 гаруй номыг тус номын сангаас уншиж, тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг хангажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *