Categories
мэдээ улс-төр

Польш улс ЭСЯ-аа нээнэ

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 31 дүгээр чуулганд оролцож энэ сарын 2-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Витольд Ващжуковски-тэй НҮБ-ын Женев дэх төвийн байранд уулзалт хийжээ. Уулзалтаар Гадаад хэргийн сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, санал солилцсон байна.

Польшийн Гадаад хэргийн сайд Ващжуковски уулзалтын үеэр Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээхээр шийдвэрлэсэн тухай албан ёсоор мэдэгджээ. Мөн энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад Польшийн Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцох болсныг мөн дуулгасан байна.

Польш Улс 1960 оноос Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээн ажиллуулж байгаад 2009 онд хаасан бөгөөд Бээжин дэх ЭСЯ нь манай улсад хавсран сууж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *