Categories
мэдээ улс-төр

О.Бум-Ялагч: Ерөнхий сайд тэргүүтнүүд О.Баасанхүүгээс айж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудаж буйгаа мэдээлсэн. Харин ЗГХЭГ-аас уг мэтгэлцээний урилгыг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл уг асуудлаар Монголын ногоон намаас өнөөдөр мэдээлэл хийж, байр сууриа хэллээ.

МНН-ын дарга О.Бум-Ялагч хэлэхдээ “Засгийн газрын албан ёсны байр суурийг няцааж, ард түмэнд бодит мэдээллийг өгөх зорилгоор гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг олон нийтийн өмнө халз мэтгэлцээнд дуудаж буйгаа илэрхийлсэн.

Харамсалтай нь бидэнд ирсэн мэдээллээр Ерөнхий сайд уг мэтгэлцээнээс татгалзаж магадгүй байна. Энэ удаагийн мэтгэлцээнд О.Баасанхүү илт давуу ялалт байгуулах юм бол түүний нийгэмд эзлэх нэр хүнд өснө. С.Баярцогт, С.Ганбаатар нарын мэтгэлцээний дараа С.Ганбаатарын нэр хүнд өссөн шиг О.Баасанхүүгийн рейтинг өсөх өндөр магадлалтай. Магадгүй Ерөнхий сайдын зүгээс үүнээс эмээж байгаа бололтой. Товчхондоо Ч.Сайханбилэг тэргүүтнүүд О.Баасанхүүгээс айж байна. Бидний тухайд энэ мэтгэлцээнийг дэмжиж байгаа. Учир нь мэтгэлцээн гэдэг бол ардчилсан засаглалтай оронд хамгийн эрүүл үзэгдэл” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *