Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы өвчлөл нэмэгджээ

Улаанбурхан өвчин өнгөрсөн оноос эхлэн манай улсад дахин бүртгэгдэх болсон билээ. Өвчний тархалт нэг хэсэг намжсан ч арваннэгдүгээр сараас хойш дахин ихсэх болсон.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр өнгөрсөн долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд мэдээлэгдсэн 1025 халууралт, тууралтат хам шинжийн 908 нь улаанбурхан өвчний сэжигтэй гэж оношилогдож, 235 нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

Өвчний тархалтын муруйнаас харахад сүүлийн долоо хоногт өвчлөл эрс нэмэгдсэн байна. Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийг насны хувьд авч үзвэл 0-8 сартай хүүхэд 12 хувь байна. Энэ өмнөх долоо хоногийн байдлаас бага насны хүүхдэд туссан байдал нь таван хувиар буурсан үзүүлэлт аж. Харин 10-19 насны хүүхэд, залуусын өвчлөл өмнөх долоо хоногоос 13 хувиар өсчээ. Өвчлөгсдийн дийлэнх нь автобус унаа, сургууль зэрэг олон хүний газар их явдаг оюутан залуус, дундаж насны иргэд байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *