Categories
мэдээ улс-төр

Их өрийг тэглэсэн тухай баримтыг ОХУ-д гардууллаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр
ОХУ-ын Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзан ОХУ-д
төлөх их өрийн үлдэгдлийг барагдуулсан тухай баримтыг гардууллаа.

Ерөнхий сайд “Их өрийн үлдэгдлийг
хоёрдугаар сард багтааж төлнө гэсний дагуу Монгол банкны өнөөдрийн
ханшаар 3 сая 832 мянга 515 долларыг Сангийн яам, Монгол банкнаас ОХУ-д
шилжүүлсэн баримтыг гардуулж байна. Энэ нь хоёр улсын харилцаанд
тэмдэглэгдэн үлдэх түүхэн өдөр юм. Энэ өрийг барагдуулснаар хоёр улсын
хувьд цаашдаа эдийн засгийн олон боломж нээгдэж байгаа гэдэгт итгэлтэй
байна. Өрийн асуудлыг дуусгахад олон хүмүүс ажилласан. Тэдэнд Монгол
Улсын Засгийн газрын тэргүүний өмнөөс талархал илэрхийлж байгааг
дамжуулж өгнө үү” гэлээ.

Энэ үеэр ОХУ-ын Элчин сайд Искандер
Кубарович Азизов “Хуучин ЗХУ, одоогийн ОХУ-ын өмнө Монгол Улсаас урьд нь
хүлээсэн бүх санхүүгийн үүрэг эцэслэгдэж байна. Ингэснээр хоёр талд
зээл санхүүгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломж үүсч байна.
Түүнчлэн Монгол Улс олон улсын зээл санхүүгийн зах зээлд гарах шинэ
боломж нээгдэж байна гэж үзэж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *