Японы олон улсад цор ганц Англи хэл дээр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгч “NHK WORLD” телевиз Ази тивийн олон улс үндэстнүүдийн тухай бэлтгэн хүргэдэг нэгэн төслийнхөө хүрээнд Монгол улсыг төлөөлж ARIUNAA SURIбрэндийг сонгон баримтат нэвтрүүлэг хийхээр болжээ.
Уг нэвтрүүлэг нь дэлхийн 150 орны 210 гаруй сая айл өрхөд хүрэх бөгөөд Монгол улсаа, цаашилбал өв уламжлал, урлаг соёл, хувцас загварыг дэлхий дахинд ахин нэг удаа сурталчлан таниулах болсондоо тус брэндийнхэн баяртай байна.
NHKWorld телевиз 2016 онд ARIUNAA SURIЯпонд болон Монголд зохион байгуулах үйл ажиллагаануудын үеэр ирж нэвтрүүлгийн зураг авалт хийхээр бэлтгэл ажил явагдаж эхэлсэн байна.