Categories
мэдээ нийгэм

Маргааш тэгш дугаартай машин хөдөлгөөнд оролцоно

Сар шинээр замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор энэ амралтын өдрүүдэд тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт хийж хөдөлгөөнд оролцуулах тухай захирамж гарсан.

Захирамжийн дагуу маргааш буюу хоёрдугаар сарын 06-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин хоёрдугаар сарын 07-ны ням гаригт улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.

Энэ өдрүүдэд Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулах бөгөөд алслагдсан байршлуудаас Нарантуул худалдааны төр рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *