“Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааныг энэ сарын 28-нд Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хаврын уралдааныг гуравдугаар сарын 06-нд Өвөрхангай аймагт зохион байгуулахаар болсон байна.
Мөн баруун бүсийн зуны уралдааныг Говь-Алтай аймагт, зүүн бүсийн зуны уралдааныг Хэнтий аймагт зохион байгуулахаар товлож, Засгийн газарт өргөн барьжээ. Харин Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-VII” уралдааныг долдугаар сарын 24-нд Хүй долоон худагт, говийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 30-31-нд зохион байгуулахаар товлож байгаа аж.
Өнгөрсөн жил “Дүнжингарав-2015” уралдааныг хоёрдугаар сарын 28-ний өдөр зохион байгуулж байсан ба Эрлийз морьдын дээд насанд 74 хурдан хүлэг, их насанд 191 хурдан хүлэг, азарга насанд 148 хүлэг, соёолон насанд 160 гаруй хурдан хүлэг уралдсан юм.